Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар томилогдов

УИХ-ын чуулганы хуралдаанаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхоролыг хэлэлцэн батлав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавьсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Хувийн өмчийг дээдэлнэ гэж хуульд заасан. Гэтэл бизнесийг, хувийн өмчтэй хүмүүсээ төрд ажиллуулдаггүй тал байдаг юм байна. Хувийн компанитай хүмүүс 850 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа. Энэ хүмүүсээр дамжуулаад олон мянган хүнийг тэжээж байгаа шүү.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Найр, наадам дууслаа. Их ажлын үе эхэлж байна. Эдийн засгийг хямралаас гаргах хариуцлагатай ажил ирээд байна. Хэнээс хамааралгүй танхимаа бүрдүүлээд ажилдаа орохыг Ерөнхий сайдад хүсье. Аялал жуучлал гэдэг салбар мянганы тод хүмүүсийг төрүүлсэн тод газар байх ёстой. Аялал жуучлалын өрсөлдөх чадвараар Монгол Улсын 99 дүгээр байранд ороод явж байгаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Байгаль орчин аялал жуучлалын яамыг та байгаль хамгаалах яам гэдэгт анхаараарай. Төв аймгийн Заамар сумын дүр зургийг та бүхэн очиход мэднэ. Нутаг усаа хамгаалж,хайрлаж, дотроо уйлж явдаг хүнийг хувиар хэлж байгаа юм шүү. Нутгийн уул иргэдийн эрх ашгийг хамгаалаарай. Газрын хэвлийг ухах биш дээр нь ургуулж, малаа хариул ирсэн уламжлалтай ард түмэн. Нөгөөтэйгүүр Туул голын бохирдлын асуудал байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг сайн шүүж чадахгүй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Байгаль орчноо хамгаалахад санаа зовох, хийж хэрэгжүүлэх зүйл их. Туул голын бохирдлын асуудал монголчуудын сэтгэл эмзэглүүлсэн зүйл. Цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудал өмнөх жилүүдэд шийдвэрлэх том асуудал байсан. Үүнийг нийслэл хотын удирдлагууд Засгийн газар, олон улсын байгуулалтай хамтарч шийдвэрлэсэн.
Энэчлэн гишүүд байгаль орчин сэргээх, Улаанбаатарын удаа, нөхөн сэргээлт зэргийг анхаарч ажиллахыг хүсч байлаа. Ингээд БОАЖ-ын сайдаад Д.Оюунхоролыг гишүүдийн 95.3 хувийн саналаар дэмжив.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ