БХ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
2016-07-23

Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдад  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Гишүүд сайдад нэр дэвшигчдэд хандан цэргийн байгууллагын офицеруудын хангамжийг анхаарахыг хүсч байв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Цэргийн байгууллагын улстөржилтийг зогсоогоорой. Намын цэрэг гэж байхгүй. Мэргэшсэн генералуудыг бодлогоор ажиллуулж яваарай” хэмээлээ.

 

Ингээд гишүүдийн 90.6 хувийн саналаар Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг   томиллоо.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ajil:
Said nar songogdoh yah ve Eronhii said aa. Said naraa. Ard tumendee amalsan zuilee hurdan hiij nuruug teniilge dee.hatuu shaardaj hariutslaga nehne shu helichihiye
2016-07-23