Сайд нар тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо
2016-07-23

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамгаа  хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.

 

 

Монгол Улсын Шадар сайд У.ХҮРЭЛСҮХ;

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  Шадар сайд асан Ц.Оюунбаатараас ажлаа хүлээн авлаа. Ц.Оюунбаатар “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээ У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгч байна. У.Хүрэлсүх бол Шадар сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдож байгаа туршлагатай төрийн зүтгэлтэн” гэдгийг тодотгоод ажилд нь амжилт хүслээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.

 

 

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.МӨНХБАТ;

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа С.Баярцогт шинэ сайдад амжилт хүсээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Монгол төрийн “гал тогоо”. Танд маш өндөр хариуцлага оногдож байна гэдгийг тодотгоод, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариу талархал илэрхийлж, Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, нээлттэй, ил тод зарчмыг баримталж, Монгол төрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ажиллана гэдгээ илэрхийллээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.

 

 

 

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН;

 

Сангийн сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн Сангийн сайд асан Б.Болороос ажлаа хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар Сангийн яаманд хүрэлцэн очиж, ажил хүлээлцэхэд байлцав.

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР;

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нар яамны тамга, зарим баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө.

 

УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны бүтцийг нэгтгэж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам болгохоор шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нарт талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт амжилт нь хүсэв.

 

 

Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ;

 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.

 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тамгаа хүлээн авсныхаа дараа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа тус салбартай ойр ажиллаж ирсэн, 1982 онд цэргийн албанд татагдаж байлдагч болсноосоо хойш ахлах тушаалын офицер хүртэл 20 гаруй жил цэрэг, цэргийн хуулийн салбарт ажилласан гэдгээ онцлоод батлан хамгаалах салбарын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтарч, уламжилж ирсэн төрийн бодлогыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.

Батлан хамгаалахын дайчид жагсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон салбарынхаа сайдад хүндэтгэл үзүүлсэн юм.  

 

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ОЮУНХОРОЛ;

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Оюунхоролыг танилцуулж, сайд асан Н.Батцэрэг шинэ сайдад тамгаа хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд тус салбарын сайдаар хоёр дахь удаагаа томилогдож, өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа. 

 

 

Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ;

Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо. 

Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, Ц.Мөнх-Оргил сайдад ажлын амжилт хүслээ.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ;

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон С.Бямбацогт Хууль зүйн сайд асан Д.Дорлигжаваас  ажлаа хүлээн авлаа.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ;

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нараас нэгтгэн шинээр нэгтгэн байгуулсан яамныхаа тамгыг хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

 

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ болон тус яамдын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

 

 

Зам тээврийн сайд Д.ГАНБАТ;

 

Зам тээврийн сайдаар томилогдсон Д.Ганбат сайд асан М.Зоригтоос үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар байлцаж, яамны тамгаа хүлээн авсан Д.Ганбат сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 

 

БСШУС-ын сайд Ж.БАТСУУРЬ;

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Ж.Батсуурьт тус яамны тамгыг гардуулан өгч, амжилт хүслээ.

 

Ажил хүлээлцэхэд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ болон яамны хэлтэс, газрын дарга нар байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
byambatsogt ulsiin uls turin togoond nileen udaan chanagdsan owoo turshlaga suusan bhaa saidiin albiig gaigui haachih bailgui de zaluu humuusee odoo demjih tsag ni bolson
2016-07-24
Зочин:
Munhbat chin namiinhaa nariin bichgiin darga bailuu bi l huwidaa ih dajgui zaluu gej bodood baidiin hergiin erhelehiin dargiig sn hiichih bhaa nudee olson gej bodjiinooo
2016-07-24
Зочин:
Choijilsuren undur bolowsroltoi, buteen baiguulaltiin olon ajliig hiisen. Sangiin saidiin alban tushaald ochson n yg nudee olson songolt bn.
2016-07-24
Зочин:
Munhbat bol 3 jil namiin nariin bichig hiisen hun. Uls turiin togoond orsnoos ylgaagui turshlagatai bga. ZGHEG-iin darga bolson n bolj l bn. Yer n hurimtluulsan turshlaga ih chuhal shv. Ene zergiin ajliig bol hiiged ywchih chadwartai hun bh da.
2016-07-24
Зочин:
Мөнхбат, Хүрэлсүх, Чойжилсүрэн, Бямбацогт гээд залуу хүмүүс сайд болсон байна. Болж байна. Одоо ч угаасаа залуу хүмүүст халаагаа өгөх цаг нь болсоон.
2016-07-24
Зочин:
Amjilt!!! Чойжилсүрэн хариуцлагатай албан тушаал дээр очлоо. Гэхдээ мэдээж том групп авч явдаг хүн энэ сайд зэргийн ажлыг бол хийчих байх. Арай сийрэг ухаантай байх даа.
2016-07-24
Зочин:
Choijilsvren ymiig bagaas n hiij sursan hun. Huwiin biznestei, ene n ch dawuu tal boloh bh. EZ-iin hangalttai medleg hurimtluulsan bolohoor sangiin saidiin ajliig bol sain hiine dee.
2016-07-24
Зочин:
ЭМЭГТЭЙ ХҮН ХАРИУЦЛАГАТАЙ ТУШААЛ АВЧЭЭ. БИ ӨӨРӨӨ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД УЛС ТӨРД ЭМЭГТЭЙЧҮҮД ИХ ЦӨӨХӨН БАЙДАГ, ЖЕНДЕРИЙН АСУУДАЛ ХУРЦААР ТАВИГДАХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ. ЯАГААД ЭМЭГТЭЙ ХҮН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ? ҮҮНИЙГ АЖЛААРАА, ҮЙЛДЛЭЭРЭЭ ХАРУУЛААД ӨГӨӨРЭЙ. ОЮУНХОРОЛД АМЖИЛТ ХҮСЬЕ.
2016-07-24
Зочин:
Эзэмшсэн боловсрол мэргэжил гэхээсээ илүү хуримтлуулсан туршлага бас их чухал шүү. Сангийн сайд бол зөв л сонгогдож. Чойжилсүрэн хувийн бизнесээ нойл цэгээс эхлээд өдийг хүртэл авч яваа сайн менежер, эдийн засгийн мэдлэгтэй хүн сангийн сайдын мест яг тохирч байна.
2016-07-24
Зочин:
Minii sanalaa ugsun Oyunhorol gishvvn said bolson bn. Argagvi dee. Gurwan ch udaa UIX-d songogdson toirogtoo ih ajil hiideg mundag uls turch emegtei shv.
2016-07-24
Зочин:
Za shineer baiguulagdsan zasgiin gazartaa ajilt husie da 4 jiliin hugatsaand uls ih ornoo uriin daramtaas gargaj chadna gedegt itgej bna
2016-07-24
Зочин:
С.Бямбацогт миний мэдхээр улс төрд олон жил чанагдаж байгаа залуу даа. Улс төрд гол зүйл бол ажлын дадлага туршлага. Түүнд туршлага байна уу байна. Боловсролтой юу боловсролтой. Бүр гадаадад магистр хамгаалсан. Олон жил улс төрд байсан хүн сайд бол хийчих байхаа.
2016-07-24
Зочин:
ЭМЭГТЭЙ ХҮН ХАРИУЦЛАГАТАЙ ТУШААЛ АВЧЭЭ. БИ ӨӨРӨӨ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД УЛС ТӨРД ЭМЭГТЭЙЧҮҮД ИХ ЦӨӨХӨН БАЙДАГ УЧРААС ГАНЦ Ч ГЭСЭН ЭМЭГТЭЙ САЙДТАЙ БОЛСОНД БАЯРТАЙ БАЙНА.
2016-07-24
Зочин:
Choijilsvren mundag biznesiin uhaantai hvn dee. Tom groupiig awch ywdag hun sangiin saidiin ajliig sain hiih n damjiggvi.
2016-07-24
Зочин:
Za bayr hurgey. MAH bidnii songolt baisan. Odoo shine saiduud ch bas dajgui zuw songolt bolloo. Amjilt husey.
2016-07-24
Зочин:
Залуу хүмүүс улс төрд гарах цаг нь болсон шүү. МАН-ын сайдын томилгоонууд таалагдлаа. Энэ байдлаараа гайгүй эх орондоо юм хийчихээр сайн баг бүрдсэн харагдаж байна.
2016-07-24
Зочин:
Бямбацогт гадаадад магистр хамгаалсан, МУИС-ийг эрх зүйчээр төгссөн. УИХ-д олон жил ажилласан туршлагатай гэхээр Хууль зүйн сайдын суудлыг өлхөн аваад явчихаж дөнгөнө. Бас Чойжилсүрэн мундаг, тууштай хүн дээ. Том бизнес хийдэг хүний сэтгэх цар хүрээ нь ч илүү байгаа. Ер нь болж байна. Овоо аятайхан хүмүүс гарчихсан байна.
2016-07-24
Зочин:
эзэмшсэн боловсрол, мэдлэг гэхээсээ илүү хурааж хуримтлуулсан туршлага, чадвар л ажил дээр хэрэг болдог гэдгийг бид бүгд мэднэ биз дээ. ардын нам олон залуу хүмүүсийг дэмжиж сайдын суудалд томилсон байна. болж л байна шд. яг л хийж бүтээх нас нь шүү дээ.
2016-07-24
Zochin:
Undur hvvtei bairnii zeeltei irgedee zasgiin gazart sanalaa hvrgvvlj mkv chuluulj 80-mkv deeshiig 5-8 hamaruulj uguhiig ene namaas hvsmeer bna sanalaa bid ugsun bidnii iim hvnd baidliig shiidej uguhiig shaardah estoi negeehen heseg ni baga hvv tulj hudulmurlej tatvar tulugch ni undur zeeliin hvv tulj bna boli madh hvnd bna
2016-07-24
Zochin:
Esaidaa yaraltai oron suutsnii undur zeeltei baigaa ard irgedee haraachee an-ved bid hasagdsan tuviin bvs gej mun 80-mkv deeshiig yaraltai chuluulj 5-8 hamaruulj uguuchee bid tegsh erhiig edelj taivan amidraliig hvsej bna 1,8-zeeliig iim unalttsi baihad yaj tul geevee yah estoi we
2016-07-24
Зочин:
барилгын сайд ёоооооё гамшиг
2016-07-24
Зочин:
боловсролын яам одоо тэр мүүнчидээс салах байлгүй дээ.
2016-07-24
Зочин:
Saihanbileh bayartsogt zorigt said nar alvaa ner turtei uhamsartai ogch bna shuu busdaasaa yalgaatai bna argagui l zaluust ireedui uldsen bna ZI , hulih uul, erdene jenko nar alvanaasaa salahdaa uheh nii halgui bna hoorhii doo
2016-07-24
Зочин:
ZI, Hulih uul, erdene, 3 busad nii toroo deedlej olon goshignohgui saihan alvaa ogch bna deerhi gurev hudlaa surjigneed neg ih shudraga dur isgeed alban tushaalaa ogohdoo uehenee ta nariig olon tumen harj bgaa
2016-07-24
Иргэн:
Гантөмөр сайд тамгаа хүлээлгэж өгөөгүй зугтсан юм шиг алга байдаг нь муухан байна Эзний алба ээлжтэй гэдэг Гантөмөр сайдыг их ажил хийнэ гэсэн хүлээлт байсан, ажлаа сайн хийсэн гэж өөрөө ойлгоод байдаг ч үнэндээ боловсролын салбарт ахиц өөрчлөлт бараг гараагүй шүү Ж.Батсуурьд хүмүүс таатай биш байгаа. Гэхдээ энэ таа муутай байгааг ажлаараа хэрхэн харуулах нь өөрөөс нь хамаарахаар боллоо
2016-07-24
Зочин:
Оюунхород
2016-07-23