Кабул хотноо халдлага гарч, 60 хүн амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотноо халдлага гарсаны улмаас 60 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлага орон нутгийн цагаар өчигдөр 15.00 цагийн үед болсон байна.
Уг халдлагаас хагас цагийн дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Кабул хотын халдлагыг захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Худалдааны төвийн гадна амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн аж. Амиа алдагсдын ихэнх нь шийтийн шашантнууд гэнэ.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Бид бүх зэвсэгт бүлэглэлтэй тооцоо бодох болно” гэж мэдэгджээ.
Тус бүлэглэл саяхнаас Афганистан улсад халдлага үйлдэхээр замаар эрхэндээ оруулахыг санаархдаг билээ. Мөн талибанчууд Афганистанд эрхээ тогтоохыг санаархдаг юм.
“Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн тавдугаар сард Кабул хотноо халдлага үйлджээ. Уг халдлагаар 81 хүн амиа алдаж, 150 хүн гэмтсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ