Германд халдлага гарчээ
2016-07-24

Германы Мюнхен хотын худалдааны төвд халдлага өчигдөр 18.00 цагийн орчимд халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk”  мэдээллээ.

 

Уг халдлагаар есөн хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтжээ. Халдлага үйлдсэн этгээд Герман-Ираны давхар иргэншилтэй Мюнхен хотын оршин суугч аж.  Түүнийг Али Дэвид Сонболи гэдэг.  “Халдагч этгээд Али  иргэд рүү гал нээсэн” хэмээн гэрчүүд ярьжээ.

 

Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй байна. Амиа алдагсдын ихэнх нь өсвөр насныхан байжээ. Цагдаагийнхан Алигийн цогцсыг Моосач хотын харьяа, баруун хойд хэсэгт орших Олимпиа худалдааны төвөөс 1 км-ын орчим газраас олжээ.

 

Уг хэргээс хэдэн өдрийн өмнө 17 настай Афганистан хүү Бурберг хотын галт тэргэнд халдлага үйлдэж, дөрвөн хүнийг шархтуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин