Германд цуврал халдлага гарчээ
2016-07-25

Германы Ансбэч хотноо дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн гэнэ. Хотын дарга Карда Зейдал “Хотын төвд тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн” гэж мэдэгдсэн байна.

 

Дотоод хэргийн сайд Иоахим Херрманн “Хотын төвд дэлбэрсэн зүйл тэсрэх төхөөрөмж эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчдийн тайлан хотын даргын мэдээлэлтэй зөрчилдөж буйг хэлэх нь зүйтэй. Хотын төвд хий дэлбэрсэн байж магадгүй” гэж мэдэгджээ. 

 

Уг хэргээс гадна Реутлинген хотод нэг этгээд энгийн иргэн рүү халджээ. Хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн нэг этгээд жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн байна. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ. Эмэгтэйн аминд хүрсэн этгээд Сирийн иргэн гэнэ. Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард Германд иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин