Лив Тэйлор охиноо танилцуулжээ
2016-07-25

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор энэ сарын 10-ны өдөр амаржиж, охинтой болсон билээ. Ливийн сүй залуу Дэвид Гарнер охиноо Лула Росе хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл жүжигчин бүсгүй өчигдөр инстаграм хуудастаа охинтойгоо авахуулсан зургаа нийтэлж, шинэ хүнээ танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Лив Тэйлор “Танилц. Энэ гүнжийг Лула гэдэг. Миний өхөөрдөм хөөрхөн охин. Ээж нь чамаараа бахархаж байна. Эрүүл саруул ээждээ ирсэнд баярлалаа. Чи бол миний баяр баясгалан” гэж бичжээ.

 

Жүжигчин бүсгүй 11 настай Мило, найман настай Грей, 16 сартай Сайлор гэх гурван хүүтэй билээ. Лив “Эрчүүд олуулаа ч миний охин хамгийн хүчтэй нь” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин