Хүн мөргөөд хэргийн газрыг орхижээ
2016-07-25

Энэ сарын 23, 24 буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 402 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 15 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 19 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамласан байна. 


Ослын тухайд:


1. Баянзүрх дүүргийн нутаг Мамба дацангийн I гудамж “Их отор” дэлгүүрийн урд замд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 26 настай, эрэгтэй Г-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ.  


2. Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаагийн гудамж, “Япон цэргийн цогцолбор” явах замд T.Crown маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 31 настай, эрэгтэй Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхисон байна. 

Shuud.mn
Сонин хачин