Халдлагаар 21 хүн амиа алджээ
2016-07-25

Иракийн нийслэл Багдад хотын зүүн хэсэгт хүчтэй дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдаж, 35 хүн шархтсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагийн үед болжээ. Шийтийн шашинтнуудын амьдардаг дүүрэгт дэлбэрэлт болсон байна.

 

Уг халдлагыг хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Хэт даврагчид твиттертээ “Исламаас өөр шашинтнууд Иракт ажиллаж бас амьдарч болохгүй” гэж жиргэсэн байна. Тус бүлэглэл долоон сарын хугацаанд Багдад хотноо олон удаа халдлага үйлдэж, 500 хүний аминд хүрчээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин