Кара Делевинь: Ирээдүйгээ хэн ч урьдчилан мэдэх боломжгүй
2016-07-25

Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр, жүжигчин Кара Делевинийн “www.hollywoodlife.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд холливуудын нэрт жүжигчин Уилл Смитийн гол дүрийг бүтээсэн “Suicide Squad” буюу “Үхлийн салаа” кинонд тоглосон юм.

 

 

-Манай гаригийн хамгийн муу залуусын тухай өгүүлэх “Үхлийн салаа” кинонд та тоглосон. Тун удахгүй бид энэхүү киног хүлээн авч үзнэ.

-Муу залуус ихэвчлэн ганцаараа ажилладаг. Харин бид энэ кинон дээр нэг баг болон ажилладаг. 2014 оноос хойш “Үхлийн салаа” кино хувилбараар дэлгэцнээ гарна хэмээн хэвлэлээр шуугиж байлаа. Гэхдээ тэр үед би энэхүү уран бүтээлийн нэг хэсэг болно хэмээн зүүдлээгүй явлаа.

 

-“Үхлийн салаа”-ны комик номонд таны гадаад төрх дур булаам бас гайхалтай харагддаг. Харин кинон дээрээ эсрэгээрээ харагдах юм?

-/Инээв/ Зураг авалтын үеэр би толинд огтхон ч хараагүй. Учир нь би яг л шаварнаас гараад ирчихсэн мэт саарал бас бохир харагдаж байсан. Миний дүр бол дур булаам шидтэн шүү дээ. Санаагаа биелүүлэхийн тулд там эсвэл диваажинд ч очихоос айхгүй нэгний дүрийг бүтээсэн. Гэтэл гадаад төрх, дүр хоёр нь заримдаа хоорондоо зөрчилддөг. Гэхдээ би дүрээ алдахаас их айсан.

 

-Энэ дүрийг авахад хэр баярласан вэ?

-Маш их. Үнэндээ үгээр илэрхийлж чадахгүй байна. Найруулагч Дэвид Авер “Чи маргааш манай студи дээр ирээрэй. Чамаас нэг шалгалт авмаар байна” гэсэн. Тэгээд л  тайзан дээр галзуу нэгэн шиг жүжиглэж гарсан. Сарын дараа л киноны нэг хэсэг болсон гэдгээ мэдсэн. Гэхдээ найруулагч намайг “ганцаарчлан дасгал сургуулилт их хийх хэрэгтэй” гэсэн. Би шаардлагыг нь хүлээн авч, өөрийн бүхий л бололцоогоо ашигласан. Учир нь энэ дүрийг алдахыг хүсээгүй.

 

-Та бол модель. Сүүлийн үед таныг загварын тайзнаас бус зураг авалтын талбайд их харах боллоо. Ирээдүйд мэргэжлээ солих бодолтой байгаа юу?

-Үгүй ээ, би зүгээр л амьдралд тохиолдож буй боломжоо алдахыг хүсээгүй. “Кара Делевинь хэрэгтэй газар Кара Делевинь байх ёстой” гэх амьдралын дүрмээ өөрчлөхийг хүсэхгүй байна. “Чи тамирчин, загвар зохион бүтээгч, багш болж чадна. Учир нь "чи чадна" гэж хэлсэн бүхэнтэй хамтрахад бэлэн. Хамгийн гол нь би чадах зүйлээ л хийнэ. Харин бусад шиг хүний хөдөлмөрийг мөнгө эсвэл нэр алдраараа авахыг хүсэхгүй. Чи л тэр хувцсыг оёж, загварыг нь гараагүй бол “Миний бүтээл” гэж бүү хэл.

 

-Таны гадаад төрх тун гайхалтай?

-Тийм ээ би мэднэ. Би брэндийн хувцас, эд зүйлсээс татгалзахыг хүсдэггүй.

 

 

-“Үхлийн салаа” киноны талаар дахин ярилцах хэрэгтэй байх. Засгийн газрын буруу бодлогыг эсэргүүцэн нэгэн эмэгтэй дэлхийн хамгийн зартай дээрэмчин, гэмт хэрэгтэн, шоронгийн хоригдлуудыг хөлсөлдөг. Эмэгтэйн ганцхан шаардлага бол та бүхнийг нэг баг болгох. Хамгийн аюултай этгээдүүд нэг баг болж дэлхийн сайн сайхны төлөө хамтардаг. Энэ өгүүлбэрийг сонсоход л ямар гайхалтай үйл явдалтай бас ер бусын адал явдалтай болохыг мэдэж болно.

-Үйл явдал нь гайхалтай. Би маргахгүй. Харин киноны уран бүтээлчид илүү гайхалтай учир олны анхаарлыг татаж буй байх. Уилл Смит, Жаред Лето, Маргот Робби, Жай Кортни, Том Харди нар нэг баг болсон. Тэдний жүжиглэлт энэхүү киног илүү галзуу болгож байгаа. Тэд ямар агуу гэдгийг ойроос мэдрэх боломж олдсон. “Зүгээр л гайхалтай” гэдэг үг амнаас гарсан. Би ер нь хүнийг магтах дургүй. Гэхдээ энэ удаад амьдралын мөрдлөгөөсөө хазайхаар шийдлээ. “Тэд гайхалтай, тэд агуу”.

 

-Хамгийн их таалагдсан нь дүр. Энэхүү дүрийг бүтээсэн жүжигчний талаар ярилцах хэрэгтэй?

-Хөлсний алуурчин Дэд шот. Энэ дүрийг Уилл Смит бүтээсэн. Надад энэ дүрээс гадна Жокерийн дүрийг бүтээсэн Жаред Лето их таалагдсан шүү. Тэд бол энэ киноны утга учир. Бүх жүжигчин зохиолоо сайн ойлгож, дүрээ бүтээсэн учир муулах, гоочлох зүйл тохиолдоогүй.

 

-Та дуучин Рита Оратай тун дотно. “Үхлийн салаа”-ны анхны трейлер цацагдах үед тэрбээр инстаграм хуудсаараа дамжуулан танд амжилт хүссэн.

-Тиймээ, би харсан. Их сэтгэл хөдөлсөн.

 

-Уянгын, адал явдалт бас аймшгийн кинонд тоглосон. Одоо ямар төрлийн кинонд тогломоор байна?

-Насанд хүрэгчдийн кино. За за тоглосон юм. Хэдий би сурталчилгаанд тоглох үедээ заримдаа нүцгэлдэг ч энэ бүхэн надад тухгүй санагддаг. Модель гэх шалтгаанаар байнга нүцгэлэхийг шаарддаг дизайнеруудыг цохиод авмаар санагддаг.

 

-Таны ажил биз дээ.

-Тийм л дээ. Гэхдээ надад ч гэсэн нууцлахыг хүсдэг зүйл бий.

 

-Та нэг хэсэг Кардашианы дүү нартай тун дотно байсан. Та нарын харилцаа сайн биз дээ?

-Мэдээж хэрэг.

 

 

-Та 25 настай. Хуримын тухай боддог биз?

-Үгүй дээ би энэ талаар огт боддоггүй.

 

-Яагаад?

-Ирээдүйгээ хэн ч урьдчилан мэдэх боломжгүй шүү дээ. Би хэнтэй гэрлэхээ мэдэхгүй байж хуримын тухай бодох хэрэгтэй гэж үү.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Kelly Flack:
Dobrý den pane paní Nabízíme soukromé půjčky, obchodní a osobní půjčky s velmi nízkým roční úrokové sazby tak nízké, jak 2 během jednoho roku až 30 let doby splácení kdekoli na světě. Nabízíme úvěry v rozmezí od 1000 do jakékoliv částce, kterou vyžádají, kontaktujte nás ještě dnes E-mail paydayloancompany9gmail.com
2016-11-28
David White:
Ahoj, Potřebujete naléhavou půjčku na financování svého podnikání nebo pro jakýkoli účel? Jsme certifikované úvěr věřitelem licence WE nabízejí mezinárodní půjčky pro obchodní společnosti, firmy a jednotlivce za přijatelnou úrokovou sazbou ve výši 2. Mohlo by se jednat o úvěr krátkodobý nebo dlouhodobý, a to i když máte špatnou úvěrovou historií, který bude zpracovávat své půjčky, jakmile obdržíme váš požadavek. Jsme nezávislá finanční instituce, kontaktujte nás ještě dnes E-mail oceanlenders05gmail.com
2016-11-28
Зочин:
BANZAN HUUHEN
2016-07-26