Эрүүгийн дөрвөн хэргийг прокурорт шилжүүлэв
2016-07-25

Авлигатай тэмцэх газар 2016 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгаснаас 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 4 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 43 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин