Захиргааны хэргийн гомдол жил дараалан өсчээ
2016-07-25

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланд дурдснаар Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33 254 гомдол, хүсэлт авчээ.  Үүнээс 21 242 хэргийг хянан  шийдвэрлэсэн нь өнгөрөгч оноос 1209 хэрэг буюу 6 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Харин захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 1794 гомдол, хүсэлт хүлээн авснаас 686 хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрөгч оноос 5.1 хувиар өссөн дүн юм.

 

Захиргааны хэргийн тоо жил дараалан тогтмол өсч байгааг албаны хүн хэлж байна. Энэ нь иргэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар шийдвэрлүүлдэг болсонтой холбоотой. Мөн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо сэргээлгэх эрх зүйн мэдлэг дээшилсний илрэл гэдгийг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт Э.Өлзийлхам хэллээ.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ингэж ярихаасаа илүү ажил олгогч ажилтаны хоорондын зөрчлийг баталсан хууль гаргаачээ. Ямар мэдлэггүй хүмүүс захиргааны хэрэг шүүхээр яаж үнэн зөв нт олдох юм бэ? Захиргааны анги төгсөөн хуульчдыг бэлтгэж захиргааны хуулиндаа шинэчлэл хийх болсон. Иймээс Монголминь хөгжихгүй байгаам. Учир нь хөдөлмөрийн сахилга бат гэж Монголчууд бидэнд байдаггүй. Тиймээс ийм их зөрчил тэмцэл гарч байгаа юм шүү дээ эрхэм дээдэс минь
2016-07-25