Халдлагаар 14 хүн амиа алджээ
2016-07-26

Иракийн нийслэл Багдад хотоос 80 км-ийн цаана байрлах Калис хотноо дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Их хэмжээний тэсрэх бөмбөг байршуулсан ачааны машин хотын төвд дэлбэрсэн байна. “Дэлбэрэлтээр найман цагдаа, хоёр эмэгтэй, хоёр хүүхэд амиа алдсан. Мөн 41 хүн гэмтсэн” талаар Калис хотын Цагдаагийн газраас мэдээлэв.  

 

Цагдаагийн ахмад “AFP” агентлагт “Хэт даврагчид бидний итгэл, хүсэл тэмүүлэл, зоригийг мохоож байна” гэж ярьсан байна.

 

Халдлагаас хагас цагийн дараа хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Калис хотын халдлагыг захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Калис хотын баруун хэсгийг хэт даврагчид хяналтадаа авсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин