Ц.Мөнх-Оргил Хятадын Элчин сайдтай уулзав
2016-07-26

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав

 

Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Элчин сайд Син Хаймин Гадаад харилцааны сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын шинэ Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн зүгээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд ирүүлсэн баяр хүргэсэн захидлыг гардуулав.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
monhorgil 5 hunii amitai holbootoi sh de
2020-08-20
zochin:
Harvard iin kommunist gee biz
2016-07-26
Зочин:
МЭНН төрд гарахаар Орос Хятад хоёр л Монголд их ойртдог юм даа.
2016-07-26
Зочин:
5 хүн буудан алчихаад сайдаар шагнагддаг ийм л нийгэмд бид амьдарч байна даа
2016-07-26