“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмаар 256 бөх барилдана
2016-07-27

 

“Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах,  Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа,  хүчит бөхийн барилдаан болно. Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан,  Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь  Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард олон хүлээж авахгүй дургүй байхад энэ балай юмаа болиоч ээ. Эргүй, салга Бат-Үүлийн балга.
2016-07-27
Зочин:
Энэ жил зохиогоод энэ балай шашины баярыг болиул. Бөөн зардал шал утгагүй үзэх юмгүй дэмий зардал шаардсан ажил.
2016-07-27