Ховд аймгийн баг аварга боллоо
2016-07-27

 

Монголын Бүх Ард түмний спортын XIV их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 32 баг өрсөлдөж байгаагаас шилдэг дөрвөн баг тодорсон. Ховд аймгийн сагсчид Сэлэнгийн залуусыг 100:95 онооны харьцаагаар хожин аваргын төлөө тоглохоор шалгарсан. Ховдын багаас Т.Болдбаатар 42 оноо, 23 самбар, Т.Санчир 41 оноо, 14 самбар авалтыг хийжээ. Сэлэнгийн багаас Д.Дэлгэрням 25 оноо, 16 самбар, Тэлмэн 20 оноо, 7 оновчтой дамжуулалт хийсэн байна.

 

“Аврагч”, Сүхбаатар дүүргийн багууд шийдвэрлэх тоглолтыг хийж. 76:83 харьцаатай “Аврагч” багийн ялалтаар өндөрлөлөө.Аврагчаас: М. Отгонмөнх 20 оноо 8 самбар 7 дамжуулалт ,Тэмүүлэн 17 оноо 8 самбар, Ц. Мэргэн 12 оноо 7 самбар авалт хийжээ.Сүхбаатар дүүргээс: Б.Ганхөлөг 30 оноо 7 самбар, Сумьяа 10 оноо 4 бөмбөг таслалт, Билгүүн 10 оноо 7 самбар авалт.

 

 

Тус наадмын эрэгтэй аварга багаар Ховд аймгийн баг шалгарлаа. Тэд аваргын төлөө Аврагч спорт хороо багийг 99:93 харьцаатай буулган авлаа. Харин Аврагч спорт хороо дэд аваргаар тодорлоо. Ховдын багаас Т.Санчир 29 оноо , Т.Болдбаатар 27 оноо, Д.Мөнхтүвшин 22 оноо авчээ. Аврагч багаас Удаанжаргал 28 оноо, Энхжаргал 21 оноо тус тус авчээ.

 


14-р Их Наадмын эмэгтэй аварга багаар Аврагч спорт хороо тодорлоо. Тэд аваргын төлөө Дархан-Уул аймгийн хүчирхэг багийг 67:58 харьцаатай буулган авлаа.

 

Эрэгтэй хүрэл медалийг М.Амаржаргал дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг, эмэгтэй хүрэл медалийг ОУХМ Д.Дэлгэрмаа дасгалжуулагчтай Баянгол дүүргийн тамирчид хүртлээ.

Shuud.mn
Сонин хачин