Сомалид цуврал халдлага гарчээ
2016-07-27

Сомали улсын Могадишу хотын нисэх буудлын ойролцоо цуврал террорист халдлага болж, 12 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Эхний халдлага нисэх буудлын ойролцоо болсон бол дараагийн хоёр халдлага Африкийн холбооны энхийг сахиулагчдын байршиж буй цэргийн баазын ойролцоо болсон байна. 

 

Халдлагаар найман энхийг сахиулагч амь үрэгджээ. Уг террорист халдлагыг хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдэж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн дайчиддаа талархал илэрхийлсэн байна. Сомали дахь НҮБ-ын төлөөлөгч “Ройтерс” агентлагт ““Аль Шабаб” бүлэглэл өдрөөс өдөрт хүчирхэгжиж, энгийн иргэдийг хохироосоор байна. Тус бүлэглэл цэргийн бааз эсвэл нисэх буудлын ойролцоо халдлага үйлдэх нь ихэссэн” гэж ярьжээ.

 

“Аль Шабаб” бүлэглэлийн хэвлэлийн иөлөөлөгч Абдулазиз Абу Мусаб “Бид нисэх буудлыг хяналтадаа авах хүртэл довтолгоогоо үргэлжлүүлсээр байх болно” гэсэн байна. Тус бүлэглэл өнгөрсөн оны гуравдугаар сард исламын улстай нэгдсэн билээ. Хоёр бүлэглэл нэгдсэний дараа “Аль Шабаб” их сургуульд барьцаалж, 150 хүнийг хөнөөсөн юм.  Тагнуулын мэдээллээр “Халифын вант улс” бүлэглэл улиралд нэг удаа 100-300 сая ам.долларын зэвсгийн худалдааг “Аль Шабаб” бүлэглэлтэй хийдэг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин