Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түргэний машин бэлэглэв
2016-07-27

Гэрэл зургийг MPA.mn

 

Сумо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн анх  удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг үзэж сонирхохоор Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал, Их аварга Харумафүжи Д.Бямбадорж, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар эх орондоо өчигдөр ирсэн.

 

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёд амжилттай барилдсан озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эх орондоо ирсэн даруйдаа аавынхаа төрсөн нутаг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин бэлэглэжээ.

 

Тэрүнофүжигийн бэлэглэсэн тус машин нь иж бүрэн тоног төхөөрөмжтэй ажээ. Сүмогийн их аварга, озеки нар Эрүүл мэндийн салбарт ийнхүү хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм. Түүний өмнөхөн Их аварга Хакүхо М.Даваажаргал гурван аймаг, нэг суманд дөрвөн машин бэлэглэсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Улам их амжилт хүсье. Өглөг буян цагаан мөр дагуулна гэдэг хатуу цаг агаартай газрын ард түмэнд тун нүдээ олжээ
2016-07-27
Зочин:
ASASHYORYU KYOKUSHUZAN 2 BUYAN HIIJ HEREGTEI ZUIL BELEGLEECHEE. huuhenn shuuhan arhi dars zugaa tsengeld zartsuuldag mungunuusuu 10 huviig handivlaad bhad bnoo do
2016-07-27
zochin:
sain bna.amjilt husie.
2016-07-27