Элэгний төвд үнэгүй үзүүлэх эрхийг 500 хүнд тараана
2016-07-27

“Дэлхийн Хепатитын Өдөр” энэ сарын 28 буюу маргааш тохионо. Үүнтэй холбогдуулан  Оном сан, Элэгний төв, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс хамтран “Элэг Бүтэн Монгол” нээлтэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөг хоёр үе шаттай зохион байгуулагдана. Маргааш 10:00 цагт Чингисийн талбайд

  • Эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгнө
  • Монгол орон даяар “Элэг бүтэн монгол” хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан өөрсдийн хийсэн үйл ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар мэдээлэл хийнэ.

Харин өдөрлөгийн албан ёсны нээлт МҮЭСТО-д 12:00 цагаас эхэлнэ. Нээлтийн үеэр

  • Иргэдэд элэгний төвд үнэ төлбөргүй үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичиг 500 ширхэгийг бэлэглэнэ. Мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох “Фиброскан” оношлогоонд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг 1000 ширхэгийг тараана.
  • Швейцарийн Новартис сантай хамтран хэрэгжүүлэх гэж буй зүрх судасны өвчлөлийг бууруулах төслийг танилцуулна. Бас иргэдэд зүрх судасны үзлэгийг үнэгүй  хийнэ.  
  • Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ-аас нийгмийн даатгалд хамрагдах болон групп хэрхэн тогтоолгох талаар зөвлөгөө өгнө.
  • Монголын элэгний эмч нарын нийгэмлэгээс өдөрлөгт ирсэн иргэд, өвчтнүүдийн сонирхсон асуултанд хариулт өгнө.
  • Эмийн томоохон компаниуд элэгний эмчилгээний үнэ өртөг, зарагдаж буй байршил, ЭМД-д хамрагдсан эсэх талаарх бүх мэдээлийг өгөх болно.

Монгол Улсад элэгний В вирусын халдвартай 300 мянга, С вирустай 450 мянган хүн бий гэх тооцоог гаргажээ.  Энэ үзүүлэлт нь Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу элэгний өвчлөлөөр дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үг аж.  

Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустай 150 мянга, В вирустай 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьжээ.  

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-12-14

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-07-27