”Ган үзэг 2016” наадам болно
2016-07-27

 

МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ. Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох боломжтой. Бүтээлийг УБТЗ-ын Соёлын ордны 110 тоотод энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авах бөгөөд наадам 8 сарын 1-ний 18.00 цагаас Соёлын ордонд болно.

Shuud.mn
Сонин хачин