Эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав
2016-07-27

Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2016.07.27/ Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзав.

 

 

Уулзалтын эхэнд хатагтай Биата Транкман эмэгтэй гишүүдийн төлөөллийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр, энэ удаагийн сонгуулийн үр дүнд 13 эмэгтэй төлөөлөгч буюу нийт сонгогдсон гишүүдийн 17.1 хувь байгаа нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь олон улсын эмэгтэй парламентчдын дундаж үзүүлэлттэй ойртож байгаа юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамгийн ойр ажиллаж ирсэн туршлага бий. Тухайлахад, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төслийг 2014-2015 онд хэрэгжүүлэхэд маш идэвхтэй оролцсон. Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэлийн үр дүнд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтайгаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийн хүрээнд бий болгосон үр дүнг бэхжүүлэх, үндэсний тогтвортой механизм бий болгох зорилгоор “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр баримт бичгийг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн 2017-2021 онуудад хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Тусламжийн Хүрээ нь “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулалт, түншлэлийг бэхжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна гэлээ.

 

 

Ийнхүү Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хэрэгжүүлж ирсэн, цаашид төлөвлөж буй ажлуудыг товч танилцуулсны дараа Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ, НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр дээр УИХ-ын эмэгтэй гишүүд төр, иргэнийхээ хооронд гүүр болон ажиллахаа илэрхийлэв. Тэрээр, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж Жендерийн үндэсний хорооны статусын асуудлыг эргэн харах талаар санал, хүсэлт уламжилсан гэлээ.

 

Эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангаснаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах болно гэж бусад эмэгтэй гишүүд саналаа илэрхийлэв.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Jones Patrick:
I ADVICE EVERYONE TO USE AND TRUST MAYE MUSK CYBER SECURITY SERVICES TO HELP YOU HACK AND RECOVER YOUR LOST CRYPTOCUREENCY Recoverywizardmayemusk@proton.me I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into, only to find out it was a hoax and sham. I invested over $250,000 USD estimated to be 6.79 BTC. I was unable to make any withdrawals out of my initial deposits let alone the gains he claimed I have earned even after meeting the bogus fees and charges he is always requesting. Fortunately, I got to know about RECOVERY WIZARD MAYE MUSK CYBER SECURITY HACKER through research and positive reviews on Google. After a couple of hours consulting with them, all my funds were recovered including my profits. I can’t thank Recovery Wizard Maye Musk enough. If you are a victim of being scam with fake crypto investment or clamming back your funds send to scammer wallet address or getting back lost wallet address contact Recovery Wizard Maye Musk Cyber Security Hacker for Help Consult them via: Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-12-21
ИРГЭН:
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООГ БИЕ ДААН ГАРГАЖ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АЖЛУУЛАХ НЬ ЗҮЙ
2016-07-27
Icheech:
Iim bara arslan shig huvtsaslaad... Sonon steguul uz Sain sanaj hellee
2016-07-27
ICH:
Tsolzolmaa huvtsaltaa anhaar. Ichij bna
2016-07-27