Халдлага үйлдэхээр эртнээс төлөвлөж байжээ
2016-07-27

Японы Сагамихара хотноо байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төвд хутгатай этгээд халдлага үйлдэж, 19 хүний аминд хүрсэн билээ. Цагдаагийнхан “Халдлага үйлдсэн этгээд 26 настай” гэхээс өөр мэдээллийг сэтгүүлчдэд өгөөгүй юм. Орон нутгийн хэвлэлүүд халдлага үйлдсэн этгээдийн гэрэл зураг болон хувийн мэдээллийг нь нийтэд цацсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр халдлага үйлдсэнийхээ дараа цагдаагийн газарт очиж, хэргээ хүлээсэн билээ.

 

Халдлага үйлдсэн этгээдийг Сатоши Юматсу гэдэг. Цагдаагийнхан түүний гэрийг битүүмжилж, шалгалт явуулж эхэлжээ. Шалгалтын явцад тэрбээр өнгөрсөн оноос амжилттай яваа улстөрчид болон бизнес эрхлэгчид рүү сүрдүүлгийн захиа явуулж заналхийлдэг байсан гэнэ.

 

“Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвд халдахаар эртнээс төлөвлөж байсан” хэмээн цагдаагийн газрын мэдээллээс иш татан “NHK” агентлаг дамжуулсан байна. Түүнийг хэрэг хүлээх чадвартай эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Сатоши Юматсу халдлага үйлдсэн төвдөө ажилладаг байсан бөгөөд ажлаасаа гарсныхаа дараа хакер болсон байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гаж сда
2016-07-28