”Хотын ногоон шийдлүүд -2016” үзэсгэлэн нээнэ
2016-07-28

 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум  гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо наймдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд”  сэдийн хүрээнд явагдах юм.

 

 Форумын хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж,  байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэнг Их Эзэн Чингис хааны  нэрэмжит талбайд дэлгэнэ. 

 

Энэхүү үзэсгэлэнд  50 гаруй  аж ахуйн нэгж оролцож,   Эко эрчим хүч,  Эко цахилгаан, дулаан,  Эко тээвэр,  Эко үйлдвэрлэл зэрэг сэдвээр бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үзэсгэлэнг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцохоор ирсэн төлөөлөгчид үзэж сонирхох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хотын ногоон шиидэл миидэл гэж худлаа ярихын оронд хэдэн арван жил ургасан мод зулгииг таирахаа больчилдоо, шарилжгуи хот болео,хун болгон шарилжны аллергитэи болллоо,
2016-07-29