Трамп, Путинээс тусламж хүсчээ
2016-07-28

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Дональд Трамп өчигдөр Флорида мужид хэвлэлийн хурал хийх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс тусламж хүссэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Трамп ОХУ-ын Тагнуулын байгууллагын устгасан Хилари Клинтоны 30 мянган цахим шууданг олж өгөхийг хүссэн байна. Тэрбээр “Путин миний хүсэлтийг хүлээн авбал Хилари гарцаагүй хүнд цохилтод орно” гэж хэлжээ.

 

Хилари Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албын хашиж байхдаа улсын нууцын зэрэглэлтэй материалыг хувийн и-мэйл хаяг руугаа илгээж байснаа хүлээсэн юм. Тэрбээр хувийн цахим хаягаа Төрийн департамтентад шалгуулахаас татгалзсан билээ.

 

Уг хэвлэлийн хурлын дараа Ерөнхийлөгч Барак Обама “Путин, Трампийн хүсэлтийг хүлээн авахгүй гэдгийг мэдэж байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Трамп дэлхийн тэргүүлэх гүрний ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хүн тэнэг гэхэд арай ийм зүйл хийхгүй байлгүй.
2016-07-29
хэхэ:
юунд ийм эх сурвалжгүй балай юм зохиож бичдийм дээ, хэл усгүй сэтгүүлч нар ч аргагүй дээ
2016-07-28