Приусын толь хулгайлагчдыг үйлдэл дээр нь барьжээ

Приус автомашины толь хулгайлсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ. Тухайлбал, энэ сарын 23-24-нд шилжих шөнийн 04:30 цагт Баянгол дүүргийн IV хороо Голден парк хотхонд иргэдийн эзэмшлийн приус машины толь хулгайлж этгээдийг газар дээр нь барьжээ. Тухайн этгээд нь Төв аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй 27 настай Г гэгч байжээ. Түүнийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлстийн авто эргүүлийн офицер дэслэгч Б.Баттулга дэд ахлагч Д.Гантөмөр нар барьжээ.
Мөн энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 41 дүгээр байрны гадна байсан дөрвөн машины толь хулгайлан зугтаж байсан этгээдийг офицер дэслэгч Б.Баттулга дэслэгч А.Золбаяр дэд ахлагч Д.Гантөмөр нар барьсан байна. Улаанбаатар хотын харьяат, 25 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй Л гэгч нь толь хулгайлан зугтаж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ