Хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх арга
2016-07-28

Хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Нэг

 

 

Хүүхдээ хооллох үедээ зурагт, компьютер, гар утас болон тоглоомноос хол байх хэрэгтэй. Хүүхэд хоолондоо биш эдгээр зүйлст анхаарлаа хандуулах үед хүүхэдийн ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж, хоол шингэх явц удааширдаг байна.

 

Хоёр

 

 

Хүүхдийг хүчилж, хооллох хэрэггүй. Хэсэг хугацааны дараа хүүхдээ дахин хоолло.

 

Гурав

 

 

Хүүхдийн хоолны дуршил гэнэт буурах нь өвчнөөс хамааралтай байж болно. Өвдсөн хүүхдэд хоол идүүлэх гэж шахах хэрэггүй харин шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Өвдөж, хоолны дуршил нь буурсан хүүхэд турах нь элбэг. Гэвч эдгэрэх үед хоолны дуршил буцаад хэвийн болно.

 

Дөрөв

 

 

Хүүхэд тань ямар хоол идэхийг хүсч байгаа мэдэх. Та ном, сонин болон интернэтийн тусламжтай хүүхдийнхээ хоолны сонирхлыг мэдэх. Таны хүү, охин “жимс идмээр байна?” гэвэл  та олон төрлийн жимсний зургийг үзүүлж, сонголтыг нь мэдээрэй. 

 

Тав

 

 

Хүүхдийн анхаарлыг татахуйц хоол хийж, ширээгээ зас.Мөн хоолны ач тусын талаар ойлгуул.

 

Зургаа

 

 

Хүүхдийнхээ хажууд маргалдах хэрэггүй. Энэ бүхэн хүүхдэд сөрөөг нөлөөлөхөөс гадна сэтгэл гутралд автаж, хоолны дуршил буурна.

 

Долоо

 

 

Байнга халуун ногоотой хоол болон гаазтай ундаа хэрэглэдэг хүүхэд махан хоолонд дургүй болдог. Тиймээс та хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эдгээр хүнснээс татгалзаарай.

 

Найм

 

 

Таны хүүхэд оройн хоолоо идэхгүй зөрүүдлээд байвал энэ нь нэг төрлийн хоолноос залхсных байж болох юм. Тиймээс сонголтоо олшруул.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
баярлаа
2019-05-07