ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилыг БНХАУ-д айлчлахыг урьжээ
2016-07-28

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус баяр хүргэсэн нөхөрсөг захидал ирүүлжээ.

 

Гадаад хэргийн сайд С.Лавров захидалдаа хоёр улсын Гадаад хэргийн яамд нь харилцан ойлголцол, хамтын ажиллагааны олон жилийн найрсаг уламжлалтайг дурдаад, олон улсын болон бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар ойр дотно, үр бүтээлтэй хамтран ажиллах нь Монгол-Оросын стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэхэд түлхэц болно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

 

Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тасралтгүй тогтвортой хөгжиж буйг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тэмдэглээд, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшуулахын төлөө хамтарч ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг урьсан байна.

 

Ийнхүү баяр хүргэж амжилт хүссэн захидал ирүүлсэн хоёр хөрш улсын Гадаад хэргийн сайд нарт сайд Ц.Мөнх-Оргил хариу талархлын захидал илгээжээ.

Shuud.mn
Сонин хачин
nutag:
uragshaa jvazj tailangaa taviad songuulidaa zartsuulsan zeelendee heden hujaa oruulahiig tohirotsdogg jm bgaa bizdee
2016-07-29
Зочин:
Ах дүү 2ын боосууд урьждээ үлдсэн газраал бигий зараарай
2016-07-28
irgen:
hoorhii doo sain hun baisan umsan ingeed hytad ulsad ochij tsaazluulah dee horhii man nam hytadiim gart buren orj bga ene dww hoorhii
2016-07-28