Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдтай уулзав
2016-07-28

 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордны уулзалтын танхимд БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминь-ийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хайминь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд ажлын амжилт хүсээд хамтран ажиллахдаа таатай байна гэв. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Элчин сайдад талархал илэрхийлээд Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин гүнзгийрч, шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэв. Цаашид нь онцлохдоо "Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан урагшлан хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд цэргийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дээд төвшний харилцан айлчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хамтарсан хээрийн сургууль, цэргийн боловсролын солилцоо, цэргийн соёл урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа өнөдр төвшинд байгааг онцлов. Мөн БНХАУ-ын БХЯ-наас манай улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байдагт БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархал илэрхийлье гэсэн юм. Элчин сайд таньтай хамтран хоёр талын цэргийн хамтын ажиллагааны уламжлалт хэлбэрүүдийг хадгалахын зэрэгцээ шинэ агуулга хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна" гэсэн юм. Элчин сайд Син Хайминь хоёр орны хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбар онцлох байр суурь эзэлдэгийг онцлоод бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
huh Mongol:
za shine saiduud uragshaa tsuvaad , eltsind baraalhaad unentsee haruulhaar hul aldaj bnaa, mun songuulid zeelsen munguu tuluhuu tohiroltsood zavgui ee
2016-07-29