Монгол манжингийн үнэ 1370 төгрөгөөр буурчээ
2016-07-28

 

Нийслэлийн Статистикийн Газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалагдаж буй бүтээгдэхүүний үнэ болон өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг. Энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.

 

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол манжин 30.1 хувиар буюу 1375 төгрөг, байцаа 21.4 хувиар буюу 105 төгрөг монгол лууван 4.1 хувиар буюу 110 төгрөг, буурч, хятад сонгино 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр тус тус буурсан байна.

 

Энэ сарын дөрөв дахь долоо хоногийн ажиглалтаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй  11 нэрийн барааны үнэ тогтвортой, 18 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин