Сайдад нэр дэвшигчдийг МАН-ын бүлэг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/
Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/
Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарын томилгоог хэлэлцсэн юм. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд сайдад нэр дэвшигчдийг дэмжсэн байна. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрэн бүрдүүлж, ажилд нь шуурхай оруулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ