Заан хүний аминд хүрчээ
2016-07-29

Мароккогийн нийслэл Касабланкад байрлах “Рабат” гэх амьтны хүрээлэнгийн заан хүний аминд хүрсэн хэрэг гарсан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Тус хүрээлэнгээр үйлчлүүлж байсан долоон настай охин руу заан том чулуу шидсэн аж. Чулуу охины толгой тус газарт оносон тул охин их хэмжээний цус алдаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна.

 

Амьтны хүрээлэнгийн ерөнхий менежер “Ройтерс” агентлагт эмгэнэлт хэрэг гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч “Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг сайжруулах болно” гэж ярьжээ.

 

Охин зааны өмнө зогсч зургаа авахуулж байжээ. Заан охин руу чулуу шидэж буй зургийг тус улсын эрх баригчид интернэтэд байршуулах, хэвлэлээр цацахыг хатуу хориглож, зөвхөн хяналтын камерын бичлэгийг цагдаагийнханд үзүүлэхийг уриалсан гэнэ.

 

Уг амьтны хүрээлэн 2012 онд нээлтээ хийсэн бөгөөд энэ хугацаанд гэмт хэргийн чанартай хэрэг ганц ч бүртгэгдээгүй аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин