Баянзүрх дүүрэг бүхэлдээ үерт автжээ
2016-07-29 10:46

Гэрэл зургийг MPA.MN

 

Өчигдөр 19:55-20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ үерт автжээ. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүргийн III хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян” ХХК-ийy зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, орц болон газар доорхи давхарууд усанд автсан байна.

 

Баянзүрх дүүрэгт:


Баянзүрх дүүргийн 1, 2, 5, 6, 7, 8, 9, 13, 14, 18, 19, 22, 27 дугаар хороо, Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, Зүүн хүрээ хотхон, 57 дугаар байр, 93/А байр, 38/А байр, тус дүүргийн Татварын хэлтэс, Цэцэрлэгжилт ХХК, Консулын гудамжинд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч ажиллажээ. 

 

Баянгол дүүрэг:


Баянгол дүүргийн 22 дугаар хороо усанд автсан гэсэн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 5 хүний бүрэлдэхүүнтэй, 1 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгсөн байна.  

 

Сүхбаатар дүүрэг:


Сүхбаатар дүүргийн 1, 8, 9, 10, 12, 13, 14 дүгээр хороо, Хандгайтын гудамж, Хангайн гудамж, Зүүн сэлбийн гудамж, Чингэлтэй гудамж, Рашаантын гудамж, 44 дүгээр байр, 27 дугаар байр, 32/Б байранд их хэмжээний ус орж ирээд байна гэсэн мэдээллийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 хүний бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай бүлэг үерийн усыг соруулжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
цөвүүн цаг ирсэн хир үргэлжлэх болдоо.хүн хоорондоо гэхээс илүү байгал хүнийг сүйрүүлнэ
2019-07-05
1:
сайхан хэллээ
2016-08-01
Зочин:
МАН-ын уед ямар замтай байсан биш дээ ккк
2016-08-01
1:
сайхан хэллээ
Зочин:
Японд ч ийм уер болж яг манайх шиг замууд нь усанд автсан байсан тэд манайхаас илуу замтай биз дээ гамшиг хаана ч адилхан мангаруудаа
2016-08-01
Usa:
Usa d Ulanbator baidag bol hun amidrahgui um bn.End odorjingoo thunderstorm orson ch heviin l bd.Us zailuulah hooloi mash sain hiigdsen bg.
2016-08-01
Зочин:
AN NII LUIVARCHID BATUUL LALAR HULGAICHIIN OLON TERBUMAAR TAVISAN NERTEI IDSEN ZAM 3o MINUTIIN BOROOND UNEN NUUR ZARAI DUNGEE TAVIULLAA INJINERIIN BAIGUULAMJ US ZAILUULAH BAIGUULAMJGUI BARISAN ZAM INGEED BUDAA BOLJ BAINA AN NII HULGAICH LUIVARCHIDIIG NEG MOSON SHOROND HIIJ IDSEN UUSNIIG SHALGAHIIG ARD TUMEN SHAARDAJ BAINA AN GEJ DUUGARSAN BOLGONOOG AJIL AMIDRALGUI BOLGO TUI TUI UHSEN AZNII CHIN ARDCHILAL
2016-07-31
Irgen:
Ih hemjeenii us ursahad yamar zamaar haashaa ni ursgah ve geed gazrin naluu saadiig tootsson baih yostoi. Bituu shavaaralduulaad barichihsan bairnuudiin haaguur ni ursah vee? Yavgan hun nevtreh zamgui hashaa hatgachihsan yum chini uerlehees yahiin.
2016-07-31
Зочин:
бөхийн өргөө уруудсан зам 13 хорооллын дундуур ватиканы эся хажуугаар замд жижиг тэрэгнүүд хөвөөд зарим нь живсэн ш дээ.
2016-07-31
Зочин:
Бат-Үүл ээ чи тэр хүүгийнхээ офшоор данс руу шилжүүлсэн мөнгөө буцааж өгөөч ээ. Тэгвэл дахин баатар цолгож Монгол улсын хоёр удаагийн анхны баатар болно шүү.
2016-07-30
Ard:
150.129.143.216 Geh teneg mal aa naad zamuudiig chin Jonhuu battulga salga lalaruul 2 tavisan tuuhtei yum !!!
2016-07-30
Лхамжав Санжаа:
1966, 1967 онуудад болсон их үерийн гамшигт аюулыг мэдэх хүн одоогийн 70 гарсан ахмадууд сайн мэдэж байгаа шүү Одоогийн залуучууд тэо аюулыг мэдэхгүй ер нь тоохгүй байгаа нь саяны орсон багахан борооны уршигаас тодхон харагдаж байна Хүчтэйхэн бороонд их ус буудаг Улиастайн голын сав газарт гэр хороолол суурьшсаар байгааг анхааралдаа авмаар үерийн далангуудыг сэргээн засах зэрэг онцгойлон анхаармаар ажилд засгийн газар анхаармаар байна
2016-07-29
ХУЦ:
Тэгж ярих юм бол засах мөнгө, цаг байсан танай цагаан үстэй малд
2016-07-29
Зочин:
haad zamiig chin MAN tavisan shuu. hotgor gazar uur yahiin,,,,,haraagaad baihaar daatgaliig bolovsrongui bolgoyooo....
2016-07-29
ХУЦ:
Тэгж ярих юм бол засах мөнгө, цаг байсан танай цагаан үстэй малд
Лалар:
Бат-Үүлийн багийн бүтээн байгуулалтын шинхэнэ шалгуур. Ард түмний татвар, Чингис бондын мөнгөар яаж тоглосны бодит дүр зураг! Ихэнх мөнгийг нь хүүгийнхээ оффшор дансанд байрлуулсны баталгаа гэж ойлгогдож байна даа, новш гэж!
2016-07-29
Зочин:
30 хүрэхгүй минутанд ингэж ороход сүйрэх гэж байгаа юм чинь 3 цаг орсон бол Улаанбаатар хот шууд урслаа ш дээ
2016-07-29
Зочин:
ter bars zaxiin xavid bgaa uyert avtsan baitsaagaa unuudur zarj l bgaa bxdaa
2016-07-29
Зочин:
Ene zurgan deer yagg ter Aimshigtai uyeriin Golomt heseg ogt alga da uuchlaarai, hamgiin suuld bgaa zuragiig darahdaa neg ergej haraad darchihgui, tegsen bol Aimshigtai dur zurag jinheneeree garah bailaa gej, mashinii oroi ni dunguj tsuhuij undur bietei hunii tseejeer tatsan ustai bsan da, Sansariin kolonk Dari ehiin uulzvar arai l denduu bsan da yaj hunii ami ersdeegui yum. Bazarvaani.
2016-07-29
Иргэн:
Айхтар юм болжээ схд т гайгүй бга юм бна өндөр настай ээж минь байгаа аүгүй дээ хол явахаар ээждээ санаа зовоод хурдан явмаар санагдаад эвий дээ гайгүй өнгөрч схд
2016-07-29