Орландо, Кейти нар сүй тавьжээ
2016-07-29

Холливуудын нэрт жүжигчин Орландо Блум болон дуучин Кейти Перри нар сүй тавьсан талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ. Дуучин бүсгүй Филадельфиа хотноо зохион байгуулагдаж буй эрх баригч Ардчилсан намын их хуралд оролцож, илтгэл тавих үеэрээ сүйн бөгжөө зүүж ирсэн байна.

 

Кейти “Америкчууд өөрчлөлтөд нэгдэж, агуу удирдагчтай болох цаг ирлээ. Хилари Клинтон энэ цаг үеийн удирдагч. Би түүнд итгэж байна. Та бүхэн ч итгээрэй” гэж хэлжээ. Тэрбээр мөн инстаграмдаа “Миний бөгжний тухай олон асуулт гарч ирж байна. Гэхдээ тун удахгүй бүх нууц ил болно” гэж бичсэн байна.

 

Хос өнгөрсөн гуравдугаар сараас болзож эхэлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин