Пивоноос болж хүний амь хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо
2016-07-29

Өнгөрсөн оны 11 дүгээр сард "хөргөгчинд байсан пиво уулаа” хэмээн гэртээ түр оршин сууж байсан залууг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Хэрэгтэн Л нь хохирогчийг гурван удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэн, улмаар төрсөн ах Б-ийнхэн дэргэд онц харгис хэрцгий аргаар санаатай хөнөөсөн байдаг.

 

Уг үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор М.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

Шүүх тус хэргийг энэ сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд Л-д 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин