ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэнг томилов
2016-07-29

Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэнг томилох асуудлыг хэлэлцэхэд, гишүүд үг хэлж, захиас захив. Дараагаар нь ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэнг томилохыг гишүүдийн 96 хувь нь дэмжин батлав.

 

Одоо БХБ-ын сайдаар Г.Мөнхбаярыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин