О.Эрдэмбилэгийг Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэв. Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчид О.Эрдэмбилэгийг дэвшүүлж байгаа саналаа тус банкны Ерөнхийлөгч танилцуулав.
О.Эрдэмбилэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-1998 онд МУИС-ийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр төгсөж, улмаар 2000-2002 онд Австралийн Улсын их сургуульд хөгжлийн эдийн засгийн мастер хамгаалжээ.
Тэрбээр 1998-2007 онд Сангийн яаманд газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, 2004-2005 онд МУИС-д багш, 2007-2013 онд Олон улсын валютын санд улс хариуцсан эдийн засагч, ахлах эдийн засагч, 2013-2014 онд “Ньюком” группэд зөвлөх, 2014 оноос “Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр тус тус ажиллаж иржээ.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Ингээд Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр О.Эрдэмбилэгийг томилохыг гишүүдийн 91 хувийн саналаар дэмжив.
Дараагаар нь чуулганы хуралдаанаар СЗХ-ны даргаар С.Даваасүрэнг хэлэлцэн томиллоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ