ҮСХ-ны даргаар А.Ариунзаяаг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮСХ-ны даргыг хэлэлцэн томилов. ҮСХ-ны даргыг УИХ-ын дарга нэр дэвшүүлэн санал болгодог. ҮСХ-ны даргаар А.Ариунзаяаг томилохоор нэр дэвшүүлж байгаагаа УИХ-ын дарга танилцууллаа.
А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ