Нийслэлийн гал тогоог хэн барих вэ.
2016-07-30

Сая гаран хүнтэй  хөгжиж буйн нийслэл хотыг ирэх 4 жилд авч явах баг бүрдэж бодлого чиглэлээ зарлаж эхэллээ.

 

 

 

Хүлээлт их байгаа. Үйлсийн сайхан Улаанбаатарт минь хуримтлагдсан асуудал их бий. Наад зах нь ус цэвэршүүлэх байгууламжийнхаа үнэрийг АСЕМ-ийн үеэр тусгай “үнэр”-тэй усаар түрдээ дарчихаад сууж байгаа хотынхон. Зам харилцаа, нийтийн тээвэрт шийдэх хүлээлт цөөнгүй нэрлэгдэнэ.  

 

Хотын шинэ дарга нь Прусс машин унаж даруухан харагдаж олны анхаарлыг татаж чадав. Одоо хориод хоногийн дараа хүн амын маань гуравны нэг нь нийслэлдээ бөөгнөрч бачуу болж эхлэнэ. Энэ үед шинэ багийн шийдвэрүүд ямар байх бол гэсэн хүлээлт итгэл өгсөн сонгогчидод нь байгаа. Засгийн томилгоог бодвол нийслэлийн хувиарлалт харьцангуй чимээ зөрчил багатай явж байгаа. Ерөнхийдөө нүдээ олсон нэр дэвшүүлэлт яваад байгаа гэж сонгогчид ам сайтай дуулдана.

 

Одоо Нийслэлийн ЗДТГ-ын дарга хэн байх вэ, гэсэн асуудал анхааралд ороод байгаа юм байна. Нийслэлийн багыг зангидаж үр бүтээлтэй ажиллуулах гал тогоонд байх хүний тухай яригдаж эхлэхэд олон нийт анхаарал хандуулж эхэллээ. Хариуцлаагатай алба.  Энэ гал тогоонд үүрэг хүлээх хүнээр МАН –ын нийслэлийнхэн Д. Энхтөрийг сонгож буй гэнэ.  НАМ талаас нь бага мэдэх ч хүн талаас нь дотно мэдэх тул дэмжмээр санагдлаа.   

 

Төрөө 2000 оноос хойш намдаа нийслэлийн асуудлуудаар дагнаж 15 жил ажилласан гэдэг. Даруухан, нэг зангаараа энэ зулуутай нэг бус удаа таарч үг сольж, ярилцлага хийж байлаа. Сүүлд уулзахад мань эр ИТХ –ын сонгуулиас нэрээ татчихсан сууж байв. Улс төрийнхөн нэр дэвшихийн төлөө дээлээ хүүлэлцэж, хамаагаа алдаж байхад Төрөө харин “совест” гаргаад нэрээ татчихсан байдаг. Өөрөө нэр дэвшчихээр штаб удирдаж, төвлөрч ажиллахад хэцүү болно гэсэн энгийн тайлбарыг хэлж байсан.

 

Үүрэг хүлээвэл сэтгэлээсээ туйлын хандаж, үр дүн гаргаж ажиллаж чаддагаар нь түүний ойр тойрных нь хүндэлдэг. “Хүн чанартай нөхөр шүү” гэж ойр нөхөрлөсөн хэн ч хэлдэг. Нам нь ялсан аархлын үед ч, ялагдан уруудах үед ч Төрөө нэг л зангаараа намынхаа гал тогоонд үүргээ биелүүлээд зогсож байдаг амбицгүй ажлаа хийчихдэг цөөхөн залуусын нэг байх. Урьд урьдын сонгуульд МАН ялалт байгуулж төрд томилгоо хийгдэхэд  Төрөө бусдыгаа дэмжиж багынхаа ард талд ажилладаг байсан. Намын дотоод ажлын нарийн ширийнийг мэдэхгүй ч улс төр хөөх ямар байдгыг гадарлах хүний хувьд түүнийг хувьдаа үнэлдэг.  Хөндлөнгөөс харж “ улс төрд хүнээрээ үлдсэн хүн шүү”  гэж Төрөөг хүндэлж байдаг олон хүний нэг нь би.

 

Төрийн албаны хүнд хариуцлага ёс зүй, туршлага нэгдвэл багтаа гол тулгуур болж тусгал нь доошоо иргэдэд буудаг. Д.Энхтөр төрийн албанд зүтгэх мэдлэг туршлага чадвартай гэдгийг шууд хэлье. Нийслэлийн гал тогоонд тэр байх ёстой хүн.  МАН-ынхан үүн дээр дуу нэгтэй байгаа гэдэгт найдаж байна.

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэдэхгуй л юм байна МАН хот удирдахдаа балгас болгосон туунд гар бие бололцсон хун юм байна шуу дээ МАН ямар ч ажил хийхгуй ээ харин газрын наймаа л оргожино
2016-08-01
zochin:
Энэ хүнииг төрд ажиллуулж хүчийг нь ашиглах цаг болсон.Аливаа асуудалд тууштай шударга дайчин эцсээ хүртэл зүтгэж баг хамт олныг сайн удирдаж чадах хүч сэтгэл боловсрол түүнд бүрэн байгаа шүү.Төрөөг дэмжиж байнаа
2016-08-01
kkk:
Bayarhuu ah taniig iim manj p daa gej bodoj bsangui shal durgui hurchlee.nas nambandaa bailda p daa
2016-08-01
Ene bayarkhuu gej yu chaddag hun yum boloo:
Yum yumand oroltsood hoshuu dureed hun unshihiin argagui aguulga muutai yum bicheed baih ene khun mergejilgui yum baih daa
2016-07-31
Зочин:
Ajlaa hiij chadah zaluu bga yum daa.ambitsgui, ajil heregch.zov hun shu
2016-07-31
зочин:
МАН нээрээ л АН-ыг бодвол боловсон хүчин сайтай юм даа, сайн ажиллах хэрэгтэй байна шүү, бас хурдтай, АН-ын зах дээр наймаа хийж байсан авгайчууд төрийн албыг сүйрүүлсэнийг даруй засаарай
2016-07-31
зоч:
хэдээр бичдэг юм бэ?иийм жижхээн хөөрхөн балинг.............. балинчаа
2016-07-30
Зочин:
ineedtei yum dakhin daikhn bichij tavikhaa bolioch ... darga nartaigaa yarial shiidne biz de Enkhturuu
2016-07-30
Үнэн байхаа:
Би ч 4 жилийн өмнө нэг ажил дээр хамтарч ажиллаж байсан. Зан ааш тун давгүй хүн санагдсан.
2016-07-30
Зочин:
Манаас албан тушаалд дэвшиж байгаа хүмүүс. Нэг сэтгүүлч эсвэл. Нэг тоймчоор өрсдийгөө магтуулсан. нэг юм заавал бичүүлэх юм. Зүгээр л ажлаа аваад л. Ажиллаад л. Харуулаач дээ ард түмэн. Намийн томилгоог яагаад ч. Зогсоож чадахгүй штэй
2016-07-30
zochin:
Za teged Toroogoo tabiach
2016-07-30