Хотын хэмжээнд 40 микро автобус үйлчилгээнд явна
2016-08-01

Микро автобусыг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнээс халахаар боллоо. Тодруулбал 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 176 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гаргажээ.

 

 Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 40 микро автобус нийтийн тээврийн туслах, буухиа чиглэлд  үйлчлэх юм байна. Энэ 40 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 31 дугаар хороо, Баянгол дүүргийн 23, 10 дугаар хороо, Нарангийн гол, Жаргалант тосгон, Цагаан даваа зэрэг чиглэлд иргэдэд үйлчлэх аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин