Кабул хотноо халдлага гарчээ

Афганистаны нийслэл Кабул хотноо орон нутгийн цагаар 1.25 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг дэлбэрэлтийг талибанчууд үйлдсэн тухайгаа өөрсдийн мэдээллийн агентлагаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Талибан” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абуль аль Аби “Кабул хотноо болсон халдлагыг бид захиалсан. Бид Засгийн эрхийг авах хүртлээ халдлагаа үргэлжүүлсээр байх болно” гэж хэлжээ.
Халдлагаар 100 орчим хүн амиа алдсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа ч уг мэдээллийг эрх баригчид үгүйсгэж байна. Цагдаагийнхан халдлагаар амиа алдагсдын гэр бүлтэй холбогдож эхэлсэн бөгөөд “Одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна” хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Талибанчууд өнгөрсөн сарын 21-ны өдөр Кабул хотноо халдлага үйлдэж, 88 хүнийг хөнөөсөн билээ. Амиа алдагсдын ихэнх нь тус улсын цөөнх гэгддэг хазарачууд байжээ. Хазарачууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үеэр талибанчууд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ