АНУ-д халдлага гарч, нэг хүн амиа алджээ
2016-08-01

АНУ-ын Техас мужийн Аустин хотноо өчигдөр орон нутгийн цагаар 2.17 цагийн орчимд халдлага гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар малгайтай эр иргэд рүү гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтаасан гэнэ.

 

“Хэрэгтэнг барихаар 100 гаруй цагдаа ажиллаж байна” хэмээн Аустин хотын Цагдаагийн дарга Брайн Мэнли “Ройтерс” агентлагт ярьжээ. Тэрбээр “Аустин хотын шөнийн гэгддэг “Зургаадугаар гудамж”-д халдлага гарсан. Халдлагаар 21 настай оюутан бүсгүй амиа алдаж, 30-40 насны дөрвөн эрэгтэй шархтсан. Халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.

 

Халдлага гарах үед хэргийн газрын ойролцоо байсан зарим гэрчүүд цагдаагийнханд “Халдлага үйлдсэн этгээд Латин Америк гаралтай хүн байсан. Хар футболк, хар малгай, саарал жинсэн өмд өмссөн байсан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин