Мянган лам ном хурна
2016-08-01

 

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам хоёр дахь жилдээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Бурхан Шашинтны Төв Гандан тэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав, Их шанзодба Ариунжаргал, тус хийдийн боловсон хүчин С.Даваапүрэв нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Даншиг наадмыг олон жил завсардсаны дараа өнгөрсөн жилээс НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргээн зохион байгуулж буй юм. Хоёр дахь жилдээ болох гэж буй энэхүү наадмын үеэр мянган лам Чингисийн талбайд ном хурах, 350 уран нугараач зэрэг нугарах зэрэг олон арга хэмжээ болох юм байна.

 

Шашин соёлын наадмын нэг чухал хэсэг нь цамын бүжиг юм. Иймд энэ сарын 5-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд хүрээ жахар цамын хурал хурах ажээ.

 

Цам харайх ёслолын тухай МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав “Цам гэдэг бол бурхан шашны хурал талаасаа урлахуйн ухаанд багтдаг. Ном талаасаа бол аз зэтгэр, гай хөнөөлийг дарах учир агуулгатай зүйл юм. Хубилай хааны үед ч хааны ордонд цам гарч байсан мэдээ байдаг.  Түүнэс цааш олон хаадуудын ордонд цам гарч байсан түүх ч бий. Тэгэхээр цам бол зөвхөн урлаг уран сайхны зүйл биш, шашин номын гүн нарийн бясалгалтай зүйл. Хар зүгийн ад зэтгэрийг хүчээр хөөн сөнөөн дарах учир утгатай” хэмээв.

 

Наадмын эхий өдөр Монголчуудыг даасан хэмээх их догшин сахиус Очирваанийг тахих тахилга Хүй долоо худаг дахь цамын талбайд болох юм байна. Мөн төрийн их туг болж байсан 1924 онд анхлан МАН-ын анхдугаар хурлаар баталсан соёмбот тугийг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах, лам нарын умзат хоолойтныг шалгаруулах тэмцээн болох ажээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1000 н баялаг үл бүтээгч
2016-08-01
Huga:
Ene muu hogiin naadmiig n tenger nirgeesei.yutai aitai n ursgaasai
2016-08-01