Царай муутууд дахин хотоо чөлөөлөх үү
2016-08-01

 

Өнгөрсөн сард АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан. Тэгвэл ирэх сард дахин олон улсын арга хэмжээ манай улсад болох нь ээ.

 

Дэлхийн хэмжээнд зохиогддог гоо бүсгүйн тэмцээнүүдээс эрэмбээрээ тавдугаарт бичигддэг “Face of beauty international”  миссийн тэмцээн тав дахь жилдээ манай улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч гээд нийт 200-300 хүн манай улсад ирэх ажээ.

 

Иймд АСЕМ-ын уулзалтын үеэр хөдөөг зорьсон шигээ улс эх орныхоо төлөө дахин нэг удаа хотоо чөлөөлөх уриалгыг олон нийтийн цахим сүлжээгээр  гаргаад байгаа аж.

 

Тус тэмцээн 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд олон улсын гоо бүсгүйчүүдийг  Монголын түүхэн дурсгалт газруудаар болон Улаанбаатар хот дахь музейгээр аялуулах ажээ.  Мөн авьяаслаг мисс, спортлог мисс, усны хувцастай хамгийн сайхан харагддаг бүсгүй гэх мэтчилэн урьдчилан шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

“Face of beauty international”  олон улсын миссийн тэмцээн ирэх сарын 23-наас аравдугаар сарын 9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
huue hutsadd bgaarai:
ENE ULS BOL MINIIH MINII EH ORNIIG HEDEN HULGAICH HETSUU BOLGOSOON ODOO ZAILTSGAA NADAD MISSIIN TEMTSEEND ZORIULAH HIRUNGU MUNGU BHGUI ZUVSHUURUHGUI HUN BVAL MINII ULSAAS ZAILAARAI
2016-08-01
Зочин:
Ямар ч мисс байсан гэсэн баадаг гэж бодохоор л....
2016-08-01
Зочин:
Заааа яахым бэээ. Хахаха.
2016-08-01
Зочин:
Эрчүүдийг хотод үлдээгээл хүүхнүүдийг хөдөө явуул.
2016-08-01
Зочин:
Mergen sanaa bn kkk
2016-08-01
Зочин:
Эрчүүд үүнийг зөвшөөрөхгүй байх оо. Олон миссийг зэрэг харах ганц боломж олдож байхад. хэ хэ
2016-08-01
Tsarai muut:
Odoo bitgii davar
2016-08-01
Зочин:
erchuud uldej huuhnuud hol yawsan deerdee
2016-08-01
Зочин:
Mergen sanaa bn kkk
kkk:
ene udaad tsarailduud ni yavj bolhol yum bn miss in temtseen yum chin
2016-08-01