Агаарын бөмбөлөг осолдож, 16 хүн амиа алджээ
2016-08-01

АНУ-ын Техас мужийн Остин хотын ойролцоо агаарын бөмбөлөг осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг ослын улмаас 16 хүн амиа алдсан талаар Техас мужийн захирагч Грег Эббот твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Осол Остин хотноо 50 км-ийн цаана болжээ.

 

Бөмбөлөг агаарт хөөрч байхад гэнэт гал гарсан гэнэ. Гал гарсан шалтгааныг шалгаж эхэлсэн аж. Уг хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг тодруулахаар Холбооны мөрдөх товчоо ажиллаж байна.

 

АНУ-ын Иргэний нисэхийн газрын хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт “Ямар шалтгааны улмаас гал гарсаныг мөрдөгчид тодруулахаар ажиллаж байна. Амиа алдагсдын дунд ганц ч гадаадын иргэн байхгүй. Бүгд орон нутгийн иргэд” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин