Кейт Мосс сүй тавьжээ
2016-08-01

Супермодель Кейт Мосс сүй тавьсан тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр инстаграм хуудастаа “Би сүй тавьсан” гэж бичжээ.

 

Шар хэвлэлүүд түүнийг сүй тавьсан хэмээн жил орчмын өмнөөс мэдээллэх болсон ч Мосс эдгээр мэдээллийг баталж байгаагүй юм. Мосс өнгөрсөн оноос Коунт Николай вон Висмарк гэх залуутай болзох болсон билээ. Тэрбээр сүйт залуугаасаа 13 насаар эгч. Хос хэдхэн өдрийн өмнө сүй таьцгаасан гэнэ. Висмарк сүйт бүсгүйдээ 350 мянган ам.долларын үнэтэй бөгж бэлэглэжээ.

 

Мосс өмнө нь хоёр удаа гэрлэж, хоёр удаа сүй тавьж байсан юм. Тэрбээр 2012 онд бизнесмэн Жамие Хэнси гэгчтэй гэрлэж, 2015 оны долоодугаар сард салцгаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин