Австралийн тамирчдын байранд гал гарчээ

img

Бразилийн Рио Де Жанейро хотын олимпийн наадамд оролцох тамирчдын хотхонд гал гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Австралийн тамирчдын байрлаж байсан байрны хонгилд гал гарчээ. Аврагчид австралийн тамирчдад байрыг яаралтай орхихыг чанга яригчаар сануулж, галыг бүрэн унтраасан байна.

 

“Гал гарах үед хүний амь нас эрсдээгүй” болохыг аврагчид баталжээ. Хонгилд хэн нэгэн татсан тамхиа унтраалгүй явсан нь гал гарах шалтгаан болсон байна. Гал гарсан бүсэд тамхи татах хориотой байсан гэнэ.

 

Австралийн тамирчид мөн олон нийтийн сүлжээнд эвдэрхий угаалгын болон унтлаганы өрөөнийхөө зургийг байршуулж “Бид сайн амарч чадахгүй бол амжилт үзүүлж чадахгүй” гэж бичжээ. Австралийн Олимпийн хороо, Спортын яам тамирчдынх нь аюулгүй байдлыг бүрэн хангахыг Бразилийн эрх баригчдаас шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ