Талибанчууд зочид буудал барьцаалахыг завджээ
2016-08-02

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах “Нортвек” зочид буудал руу зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч, барьцаалахыг завдсан талаар “AFP” агентлаг мэдээллээ. Зэвсэглэсэн этгээдүүд гурвуулаа зочид буудал руу нэвтэрсэн байна. Тэднийг буудалд нэвтэрсэний дараа буудлын төв хаалганы дэргэд тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машинтай эр өөрийгөө егүүтгэжээ. Тусгай албаныхан шуурхай ажиллаж, зэвсэглэсэн этгээдүүдийг устгасан гэнэ.

 

Уг халдлагаар нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртжээ.

 

Халдлагаас хагас цагийн дараа “Талибан” бүлэглэл зочид буудалд болсон халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн байна.

 

“Нортвек” зочид буудалд ихэвчлэн элчин сайдууд, гадаадын төлөөлөгчид, жуулчид буудалдаг юм.

 

Тус бүлэглэл Афганистаны гадаадын иргэдээс чөлөөлөх төлөвлөгөөтэй гэдгээ илэрхийлэн “2016 оныг харийн чөтгөрүүдийг устгах жил” хэмээн мэдэгдсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Алан хядагчид монголд ирээд МАН АН-ын авилгачдыг буудаж алаасай.
2016-08-02