Ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ

Баян-Өлгий аймагт их хэмжээний цемент ачсан "Камаз" маркийн автомашин өчигдөр 17 цагийн үед осолджээ. Тухайн автомашин жолоодлого алдаж, замаас гарсны улмаас 7 хүний амь нас эрсэдсэн байна.
Уг осолд явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З, 3 настай эрэгтэй М нарын долоон хүний амь нас хохирч, зургаан настай эмэгтэй М хүнд гэмтжээ.
Тус автомашин нь өнгөрөгч долоодугаар сарын 10-нд болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж явсан аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ