Хүүхдийн 20 мянга буюу тал талхны маань мөнгө хаачив
2016-08-02

Увайгүй, урагш­гүйгээрээ дуудуулж байсан ч өмнөх Засгийн газар сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг ганц ч удаа алгасалгүй өгч байсан билээ. Харин шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ томилох гэж “янцаглаж” байх хооронд “Сан­хүүжилтгүй” гэдэг шалтгаар хүүхдийн мөнгө долдугаар сард тасарч, “Хоногийн хоолоо яая даа” гэсэн олон айлын хүүхэд өлөн зэлмэн хонож байна.

 

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын судалгаагаар монгол хүүхдүүд хүнс тэжээлийн дутагдалтай нь нэгэнт тодорхой болж, анх Ардчилсан намын санаачлагаар эмзэг бүлгийн айлын хүүхдэд сар бүр 10 мянган төгрөг олгож эхэлсэн. Үүнийг Ардын намынхан үргэлжлүүлэн авч явахдаа үрсээ ялгаж, хүүхдийн эрхийг зөрчихгүй хэмээн ялгаварлалгүй олгодог болсон түүх саяхных. Өдөр бүр нэмэгдэж байдаг үнэ ханшийн өсөлтөөс мөнөөх мөнгийг 20 мянга болгосон юм. Чинээлэг давхаргын цөөнх иргэд “Халамжийг хэт хавтгайрууллаа”, “Би хүүхдийн 20 мянгаас татгалзана” гэх мэтээр ярьж шүүмжилдэг ч иргэдийн олонх нь сар бүрийн 20-доор тавьдаг энэ мөнгийг хүлээж байдаг юм.  Учир нь эдийн засаг хямралтай энэ үед өр зээлгүй хүн, айл өрхийг олоход бэрх. Орон сууц, хашаа байшин, цалингийн зээл, тэгээд эцэг эхээс өвлүүлж үлдээсэн өөдтэй өнгөтэй бүхнээ ломбардад “түр хадгалуулчихсан” иргэд маань хүүхдийн 20 мянгаар хоол хүнсээ залгуулж ирсэн нь нууц биш. Харин одоо “Хүүхдийн 20 мянгыг маань хэзээнээс өгч эхлэх бол” хэмээн хүлээж сууна. Уг нь боломжтой бол энэ мөнгийг хурааж хуримтлуулан хүүхдийнхээ боловсролд зарцуулах сонирхол дийлэнхэд нь байдаг ч “Даанч чадахгүй юм даа” хэмээн санаашрагчид олон байдаг юм билээ. Үүний нэг тод жишээ нь хэдэн жилийн өмнө нээгээд орхисон хүүхдийн хадгаламжууд. Хуримтлалыг ганц удаа хадгаламж нээж орхисноор цуглуулдаггүй юм. Сар бүр түүндээ мөнгө хийж байж өснө шүү дээ гэж мянга сэнхрүүлээд ч “тархи нь угаагддаггүй” гол шалтгаан нь хямрал, ядууралд бий.   

 

Амьдралын энэ үнэнийг ч одоо эрх баригч хүчин овжноор ашиглан “Ард түмэн талхаа таллан авч байна” хэмээн чанга хашгирч, сонгуулийн пи араа хийж гарч ирсэн. Харин одоо мөнөөх тал талхаа авдаг хүүхдийн 20 мянга нь алга.  “Атар” талх 1200 төгрөгийн үнэтэй гэж бодоход 20 мянган төгрөгөөр 16 ширхэг талх авна. Түүнийгээ таллаад идэхэд ямартай ч нэг сарыг өлхөн давчихдаг байсан бол харин одоо тал талх ч үгүй өдөр хоногуудыг ард түмэн чинь аргацаан өнгөрүүлж байна, Ардын намынхаан.

 

Улсын төсвийг 1.2 их наяд төгрөгийн алдагдалд хүргэж, хүүхдийн 20 мянгыг “булаасан” нь та нар биш ч байлаа гэсэн иймэрхүү алдаа завхралыг засч залруулах тэнхээ чадал бий гэж ард түмэн чинь итгэж сонгосон юм гэдгийг харин битгий мартаарай! Тиймээс төсвийн тодотголоо яаралтай хийж, хүүхдийн мөнгөнд тавих 140 тэрбум төгрөгийн асуудлыг даруйхан шийдэхгүй бол төрийн эрхийг барьсан эхний сараас чинь эхлээд сөрөг дүн тавьж мэдэхээр байна шүү.   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.ГАНЧИМЭГ 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүмүүс яагаад ингэж туйлшраад бдаг бнаа. эрүүл ухаанаар бодож үзээч. Алдаа оноо 2-уланд нь бгаа. МАН мэдлэгтэй, боловсролтой сор хүмүүсээ алж устгаж хэлмэгдүүлж байсан түүхтэй. 90 гаруй жилийн түүхтэй МАН монгол улсыг хөгжүүлэх боломж зөндөө их бий. 5 удаа засаг барьж боломж илүү байсан. Эрүүл ухаанаар бодож тунгаагаач хүмүүсээ
2016-08-03
зочин:
Нүдэн дээр нь ил юм ярьж бичиж байхад ямар тэнэг хүмүүс вэ. Төрийн сайдыг харлдаа жн Номтойбаяр юу хийх вээ дээрэнгүй зодоонч боловсролгүй мөнгөөр бүхнийг шийддэг хүн төрийн сайд болсон бна шдээ. харамсалтай байна арайчдээ. Бид ийм зүйлийг харах гэж сонгоогүй штээ.
2016-08-03
зочин:
яахаараа ингэж буруу яриад байдаг бнаа
2016-08-03
Зочин:
Бүгдийг нь идсэн нэг нам бгаа шүү дээ. Тэр намдаа л гомд. Буухдаа хүртэл юу ч үгүй хоосон үлдээжээ.
2016-08-03
irgen:
MAN amalsanaa ugluu bur sanaj ard tumnee bodohgui bol alban tushaaliin byaluu huvaarilah ajil hiiseer baital avah dun chin shaldaa unah gej bn shuu ediin zasag hetsuu bn gej heleh erhgui shuu davj chadna gej amlaj garch iree biz dee ard tumen huleej bn
2016-08-03
Монгол:
Ер нь бол МАН ыг харж л байя.Ээддээ ,МАХН одоогийн МАН ын vед ард тvмэн ядуураад л эхэлдэг юм даа.МАН ынханы нэг онцлог нь пиарандаа их сайн.Хvмvvст егеежтэй юм байхгvй хvмvvс тэр сэтгэл зvйн тоглолтод нь автана гэж айхтар.Эх оронч байх,соц ын vед сайхан байх гэх мэт.Хvмvvс тэр сэтгэл зvйн нелеенд нь автаж мунгинах боловч уг хvн менге херенгетэй болох ч юм уу Ер нь амьдрал дээшлэнэ гэж байхгvй.Бас еер хооронд нь хувцас царай зvсээр нь уралдуулж эхэлдэг.Хvмvvсийг ялгаварлан гадуурхалт эхэлдэг.Ард тvмэн ойлгож л баа л даа.
2016-08-03
Зочин:
buduun unee mini buu tenegt
2016-08-03
bg:
MAN-buzar luivarchid huuhdiin mongo, huvitsaanii mongiig ogoh setgelgui tsairchihsan etgeeduud baidag yum. Edniig yamar ch argaar zailuulah heregtei baina.
2016-08-03
irgen:
Ard tumen huuhdiin mungu uguh bolomjgui gedgiig oilgoj baigaa. AN-ii avilgachid, tsuuhun tarhinii turaaltanguud l uls tur hiij baina.
2016-08-03
zaluu:
belentsleh setgeleesei salaa bid Kapitalist niigem songoson ene niigem hudulmur hiisen hurtene ,zalhuu n ulsulun gesen zartsimtai,,, odoo Mongol uls uriin torond unaad tusgaar togtnold ajul utsrah geed bna
2016-08-02
Zochin:
Huvtsaani mongoo ogoochee .huuhdiin mongoo ogoochee.Aliv ta nar tsatgalan n olsglongoo oigodoggui gedeg unen bgaa bizdee.Arduuda bidnii tevcheer herees heterlee
2016-08-02
зочин:
чадвар муутай ЗГ байгуулагдсаны үр дүнийг ард түмэн бид амсаж эхлэх нь дэээ гэж
2016-08-02
Зочин:
Ardchilsan nam mash hezuu ued buteeseer irsen, MAN garuuud ichihgui AN ii balag gej huzah vii dee, harin ch owoo tzegzelj ugsun shuu, UB bol unheer uurchlugdjee gedgiig gadaad s irsen nz nuhud gadniihan helj l bn, MAN gar buteeh bish sunuunu, hohi chin songoson garuud huuhdin mungu chgui suuj bj dee gah fah
2016-08-02
Зочин:
мангаруудыг сонгосон мангарууд хохьчин монголын төр гудамжинд гарлаа
2016-08-02
f:
huuhdiin mungu huvitsaanii munguu avmaar bn
2016-08-02
hog:
yag ardchilsan nam zasag barij baihad huuhdiin mongiig algasalgui ogch baisan baij haragdaach harinch heden saraar ni mongogui geed ogohgui buur yalgarlaj ogno geed hutsaj baisan biz de yuch yuch boloogui baihad ene setguulch nar negiig ni muulj nogoog ni sailhiimaa
2016-08-02
зочин:
яахаараа ингэж буруу яриад байдаг бнаа
зочин:
МИЕЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОГИНО НАСТАЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН БАЙХ УЧИР НЬ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСАН САЙД ГАНЦХАНТАЙ УЧИР
2016-08-02
жаран ес:
МАН гараад амьдрал сайжирдаггүй шүү. ядаад хүүхдийн мөнгөө өгвөл зүгээр юм. АН байсан бол хувьцааныхаа үлдсан 100 г хүүхдийн мөнгөтэйгээ аваад хоолтой хонох байлаа
2016-08-02
Зочин:
АН ын хулгайчуудаас авч ард түмний үр хүүхдэд өгөөрэй. Тэд опшоордсон л болов уу.
2016-08-02
зочин:
АН хийж бүтээсэн илүү сайжруулж өөрсдийгөө биш ард түмнээ бодсон зүйлс хийх байлгүй дээ
2016-08-02
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
2016-08-02
Зочин:
Энэ сэтгүүлчид хэрүүлийн чанартай зүйл бичиж байхаа боливол таарна. Засгаа байгуулаад ажлаа хийж дөнгөж эхэлж байна шүү дээ. Дээр нь ардчилсан луйварчдын самарсан, сүйтгэсэн, ямар ч мөнгөгүй болгосон улсыг засах гээд бөөн ажил байгаа байлгүй.
2016-08-02