Хулгайчдын гарыг цавчжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 12.00 цагт твиттер хуудастаа хулгайчдын гарыг цавчиж буй видео бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэт даврагчид Сирийн Ракка хотын төвд “Хулгай хийж, Аллахаас урвасан” гэх шалтгаанаар 18-25 насны 12 залуугийн гарыг сүхээр цавчжээ.
Тэд цавчсан гараа шонд өлгөж, “Хэрвээ хулгай хийвэл та нарт ч гэсэн ийм зүйлтэй учрах болно. Хулгай хийхгүй, Аллах болон бүлэглэлдээ үнэнч байвал бид та нарыг хамгаалах болно” гэсэн байна.
“Уг үйл явдлыг тус бүлэглэлийнхэн хэт даврагчдаар бэлтгэгдэж буй 9-15 насны хөвгүүдэд үзүүлсэн” хэмээн Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдээлсэн аж.
Хулгай хийсэн гэх шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон 12 залуугийн 10 нь Сирийн иргэн байжээ. Тус бүлэглэл өнгөрсөн зургаадугаар сард барууны орнуудад үйлдвэрлэсэн тамхи татсан 14 залуугийн гарыз цавчсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ